Улс төр
22
2016.05.18. 18:42 152 0

Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар "Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолын төслийг малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлсэн малчид, мал бүхий этгээдэд төрөөс мөнгөн урамшуулал олгохтой холбоотой УИХ-ын 2 удаагийн тогтоолд өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Тогтоолын төслийн 1 дэх хэсэгт "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд болон "Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолд тусгасан "... хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд...” гэсэн томъёололоос "...хоршооны гишүүн...” гэснийг хасах өөрчлөлтийг тусгасан юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй. Харин УИХ-ын гишүүн А.Тлейхан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.