Улс төр
22
2016.05.31. 13:06 190 0

Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирээгүй

ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй гэдэг шийдвэрийг СЕХ-ноос гаргасан. Энэхүү шийдвэр нь бусдын сонгогдох, сонгох эрхэнд халдаж байна хэмээн ИЗНН-ынхан эсэргүүцэж, СЕХ-г хууль бус шийдвэр гаргасанд буруутган шүүхэд хандсан юм. Хоёр шатны шүүхээс уг асуудлыг хэлэлцээд Улсын дээд шүүх ИЗНН-ыг сонгуульд оролцох боломжтой гэсэн  шийдвэр гаргасан. Тиймээс ИЗНН сонгуульд бие даан оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн нэр дэвшигчээ тодруулах ажлыг эхлүүлсэн байна. Харин Улсын дээд шүүхийн шийдвэрийг СЕХ хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байгаа юм. Өчигдрийн байдлаар гэхэд СЕХ нийтдээ 11 нам, гурван эвслийн нэр дэвшигчийг бичиг баримтыг хүлээн авсан.  Тиймээс ИЗЗН-ыг сонгуульд өрсөлдөх боломжтой юу хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "ИЗЗН-тай холбоотой Улсын дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна.  Дээд шүүхийн шийдвэр албан ёсоор ирсний дараа Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж шийдвэрээ гаргана” гэсэн юм. Эх сурвалж: News.mn

0 сэтгэгдэл байна.