Улс төр
22
2016.09.28. 10:06 285 0

Умард Солонгосын асуудлаар манай улс Японтой хамтран ажиллана

Олон улсын хориг, эсэргүүцлийг эс хайхран энэ сарын эхээр 5 дах цөмийн туршилтаа хийсэн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар Монгол улс Япон улстай хамтран ажиллахаар болсон тухай  Киодо агентлаг мэдээллээ. Өчигдөр Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида Монгол улсын гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргилтой уулзалт хийжээ. Уулзалтаар Умард Солонгост барьцаалагдсан Япон иргэдийн асуудал хийгээд тус улсын цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээний талаар хөндөн хэлэлцсэн байна. Манай улс БНАСАУ-тай 1945 онд дипломат харилцаа тогтоосон бол Япон улс дипломат харилцаагүй тул  гадаад харилцааны асуудалд тодорхой бэрхшээл тулгардаг юм.  Энэ ч утгаар Улаанбаатар  хотноо Япон Умард Солонгосын хооронд маргаантай оршсоор ирсэн барьцааны иргэдийн асуудлаарх уулзалт, яриа хэлэлцээг хэд хэдэн удаа зохион байгуулагдсан юм. Энэ  сарын 9-ний  өдөр Умард Солонгос улс дахин цөмийн туршилт хийсний дараагаар Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан тус улсын эсрэг хэрэгжүлж байгаа хориг арга хэмжээг улам чангатгах, олон улсын хамтын нийгэмлэг дуу хоолойгоо нэгтгэн Умард Солонгосын үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй гэдгийг илэрхийлэх  болсон юм. Мөн энэ  удаагийн уулзалтаар талууд 2 улсын хооронд байгуулагдсан чөлөөт худалдааны гэрээний хүрээнд эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхээр санал нэгдсэн байна.

Умард Солонгосын асуудлаар манай улс Японтой хамтран ажиллана

0 сэтгэгдэл байна.