Улс төр
22
2016.09.29. 12:12 239 1

АТГ-аас Г.Дэнзэнг яллагдагчаар татаж, баривчилжээ

"Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр дахин баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр АТГ Г.Дэнзэнг оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 30 хоногийн хугацаатай баривчилсан байна.  Түүнийг өмнө нь АТГ сэжигтнээр тооцон шалгаж байсан бол энэ удаад яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын хүрээг өргөжүүлжээ. Г.Дэнзэнг өмнө нь АТГ Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2 болон 150 дугаар зүйл, 150.3-д заасан гэмт хэрэгт сэжиглэн, цагдан хорьж байсан удаатай. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл ангид төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, 150.3-д зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр түүнийг буруутган, шалгаж байсан юм.Эх сурвалж: News.mn

1 сэтгэгдэл байна.

ZOchin
2016.10.05 10:56
harin tiime