Улс төр
22
2016.10.17. 12:32 328 0

Япон, Монголын харилцаа хурдасна

Япон улсад  албан ёсны айлчлал хийсэн Монгол улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат баасан гаригт Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзалт хийх үеэрээ 2 улсын харилцаа хамтын ажиллагааг хурдасгах асуудлаар санал нэгджээ. 2017-2021 оны хооронд 2 талын харилцааг гүнзгийрүүлэх стратегийн түншлэлд хүргэх үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийг боловсруулан ирэх 4 жилд хийж гүйцэтгэх гол ажлуудаа уг хөтөлбөрт тусгахаар тохиролцлоо.  Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр Монгол улсад худалдаа, хөрөнгө оруулалт хийх хүсэл сонирхолтой Японы аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдийг хүлээн авч форум зохион байгуулсан юм. Энэ форумд Монголын улаас 50, Японы 200 гаруй аж ахуйн нэгжийнхэн оролцож, эрх зүйн орчин нөхцөл, хөрөнгө оруулалтын нөхцөл боломжийн талаар хэлэлцсэн. Монгол улсын одоогийн засгийн газар улсдаа үйлдвэрлэл бий болгох  зорилгыг өмнөө тавиад байгаа. Энэ ч хүрээнд дотоодын түүхий эдээ Японы технологийг ашиглан боловсруулж, нэмүү өртөг шинэгсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

0 сэтгэгдэл байна.