Улс төр
22
2016.01.22. 11:15 398 0

Джибути улстай дипломат харилцаа тогтоолоо

Ингэснээр 2 улс НҮБ-ын тунхаглал, дипломат харилцааны  Венийн конвенци, тэдгээрийн дүрэм журмыг харилцан хүндэтгэж, олон улсын хуулийн дагуу 2 талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болж байгаа юм. Дипломат харилцаа тогтоосноор Африкийн холбоо, НҮБ-аар дамжуулан олон улсын болон бүсийн түвшинд хамтран ажиллах  үүд хаалга нээгдэж, худалдаа, эдийн засаг, соёл, урлаг, боловсрол болон бусад чигэлэлээр хамтрах, дэмжин ажиллах боломж нэмэгдэж байгаа юм. Африкийн эвэр буюу Африкийн дорнод бүсэд оршдог Джибути улс нь 23,200 км2 газар нутагтай, олон үндэстэн ястантай, Араб болон франц хэлээр  харилцдаг, нийт хүн амын 94 хувь нь исламын шажинтай. Дэлхийн  далайн тээврийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй буюу Улуун тэнгис, Энэтхэгийн далайн тээврийг хянадаг стратегийн байршилтай, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1878 ам доллараар хэмжигддэг байна.

0 сэтгэгдэл байна.