Улс төр
22
2016.02.4. 18:22 240 0

Улс төрийн намуудын тухай хуулийг өргөн барьлаа

Монгол улсын улс төрийн намуудын санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, улсын төсвийн санхүүжилтээс бүрддэг. Одоогийн нийгэм эдийн засбгийн байдлаас шалтгаалан намын гишүүд, дэмжигчдийн татвар, хандив нь тухайн нам эвслийн санхүүжилтийн гол эх үүсвэр болж чадахгүй байгаа гэсэн үндэслэлээр энэ хуулийн төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн эх үүсвэрээсээ шалтгаалан томоохон аж ахуйн нэгжүүдээс хараат болох эрсдэл нэмэгдсээр байгаа юм. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О. Баасанхүү, Н. Батцэрэг, З. Баянсэлэнгэ, М. Сономпил, Д. Тэрбишдагва, Ц. Оюунбаатар, Ч. Улаан, Ц. Цолмон нарын зэрэг МАХН-ын угшилтай улс төрчид санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд  УИХ-д суудалтай нам, эвсэлд санал өгсөн нийт сонгогчдын тоог тус бүр 10,000 төгрөгөөр үржүүлэн тооцож, УИХ-д суудалтай намуудад санхүүжилт олгох, тухайн нам, эвсэл нь УИХ-д бүлэгтэй бол мөн тоог 5,000 төгрөгөөр тооцож нэмэгдүүлэн олгох, хэрвээ нам, эвсэл нь Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бол 5,000 төгрөгөөр тооцон санхүүжилт олгохоор тусгажээ. Мөн Засгийн газарт хамтран ажиллаж байгаа эсэхээс үл хамаарч УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам, эвсэл нь өөрсдийн бодлого, хөтөлбөрөө сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий сантай байж болхоор заасан байна. Энэ санд нь улсын төсвөөс жил бүр 1 тэрбум төгрөг олгохоор тусгасан байна.

0 сэтгэгдэл байна.