Улс төр
22
2015.12.19. 23:56 349 0

Ерөнхийлөгч намуудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Энэ уулзалтанд Ардчилсан намын дарга, УИХ-ын спикер Ү. Энхболд, Анрдчилсан намын парламентийн бүлгийн дарга Б. Гарамгайбаатар, Монгол Ардын намын парламентийн бүлгийн дарга Д. Хаянхярваа, Монгол Ардын  Хувьсгалт намын тэргүүн, Монголын Үндэсний Ардчилсан нам, Шударга эвсэлийн парламентийн бүлгийн Н. Батцэрэг, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Мөнхбат нар оролцлоо. Энэ долоо хоногт Монгол Ардын намын парламентийн бүлэг сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсантай холбогдуулан энэ уулзалтыг зохион байгуулсан юм. Уг намынхан сонгуулиар ашиглаж эхлэсэн автомат санал хураалтын систем, гараар саналын хуудас тоолохыг эсэргүүцэж хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан юм. Ерөнхийлөгч уулзалтын үеэр парламентийн гишүүд хуралдааныг бойкотлохгүй, ажилдаа орохыг сануулж, энэ асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулахыг анхааруулсан юм. Мөн хэрвээ энэ удаагийн парламент сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүйд хүртэл 2016 оны 6-р сард болох парламентийн сонгууль 2012 онд батлагдсан хуулийн дагуу явагдах учир асуудлыг яаралтай шийдэхийг шаардсан байна.

0 сэтгэгдэл байна.