Эдийн засаг
22
2016.06.30. 16:29 338 0

Оросын Ростех Монгол улсаас 500 сая ам доллар авна

Саяхан Оросын төрийн өмчийн Ростех компани Эрдэнэт, Монголросцветмет хамтарсан үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монгол улсын талд худалдсан тухай Монгол улсын засгийн газрын тэргүүн Ч. Сайханбилэг мэдээлсэн билээ. 2 талын хооронд хийгдсэн гэрээгээр Монгол улсын худалдаа Хөгжлийн банк, түүний төлөөлөгч Монголын зэс компани Ростехийн 49 хувийн хувьцааг худалдан авсан юм. Ингэснээр Эрдэнэт компанийн 51 хувь нь Монгол улсын засгийн газарт, үлдсэн 49 хувь нь Монголын зэс компанийн эзэмшилд шилжлээ. Чухам ямар үнээр энэ хувийг худалдан авсан тухай мэдээлэл бүрхэг байгаа боловч Оросын хөгжлийн бизнес компани энэ худалдааг Ростехийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй худалдаа болсон гэсэн мэдээллийг өгч байна. Үүнээс өмнө Блүүмберг агентлаг Оросын Ростех компани Монголын талаас 500 сая ам доллар авна гэсэн мэдээллийг өгч байсан юм.

0 сэтгэгдэл байна.