Эдийн засаг
22
2016.09.7. 13:40 198 1

Махыг бартераар борлуулдаг болно

Энэ жилийн хувьд ихэнх нутгаар намаржаа сайхан байгаа. Энэ сарын эхээр авсан мэдээллээр нийт нутгийн 50 гаруй хувьд намаржаа хэвийн, 40 гаруй хувьд дунд зэрэг байгаа гэнэ. Харин Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Их хэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээ сумдад ургамал ногоо муу ургасныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Цаг агаарын есдүгээр сарын мэдээгээр хур тунадас элбэг, сарын дунд 10 хоногоос сэрүүсч шөнөдөө хасах хэм рүү орох, сарын сүүлээр уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна. Ойрын хоногуудад буюу маргаашнаас баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Иймээс хадлан, тэжээл бэлтгэлийг цаг алдалгүй хангалттай бэлтгэж авахыг малчид, фермерүүдэд анхааруулж байна. Одоогийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284.3 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэж, өмнөх долоо хоногоос 200 мянган тн-оор нэмэгдсэн гэлээ. Харин Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгэж эхэлжээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас өвөл, хаврын бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, 60 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20 хувь нь даац хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 гаруй хувь буюу 14 аймгийн 47 сумдын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөв ажиглагдсан аж.Отор нүүдлийн зохион байгуулалт, худаг уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, бэлчээрийн ургамал хамгааллын ажил, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалга, вакцинжуулалт, малын хашаа, хорооны ариутгалын ажлыг чанартай, технологит хугацаанд нь зохион байгуулахыг нийт малчид, иргэд, мал аж ахуйн мэргэжилтнүүдэд салбарын яамнаас нь анхаарууллаа. Энэ жил мал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдааны үеэр малчдын дулаан хувцасны багц, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэлийн багц, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багцууд, зөөврийн хашаа, саравчийг бэлтгэн танилцуулах аж. Мөн захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерийн худалдаа зохион байгуулах юм.Эх сурвалж: News.mn

1 сэтгэгдэл байна.

зчион
2016.09.07 15:08
хүнүүс гэдэс ясаар хоолоо залгуулжбайгаа өгөх мөнггүй хүмүүсээс юугаар н яаж бартирдахын тэнэг малнууд ан арайл дэндүүллээ