Эдийн засаг
22
2017.08.31. 00:45 378 0

БНХАУ-руу сар болгон 25 сая тонн нүүрс экспортлож байна

Зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тос зэрэг бүтээгдэхүүнээ экспортлож байгаа манай улс БНХАУ-руу  гаргах нүүрсний экспортын хэмжээ дээд амжилт тогтоосон тухай Хятадын Синхуа агентлаг уламжиллаа. Энэ он гарснаар нүүрсний эрэлт хэрэгцээ өсч, 2017 оны эхний 6 сард сар бүр 25 сая тонн хар алт экспортлосон гэсэн дүн мэдээ гарчээ. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зөвхөн Ганц модны хилийн боомтоор л гэхэд энэ жилийн эхний 6 сард 10,09 сая тонн нүүрсийг БНХАУ-руу экспортлосон байна. Энэ нь нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14 хувиар өссөн гэсэн үг болж байгаа юм. Цаашид нүүрсний нийлүүлэлт тогтвортой байна гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байгаа. Таван Толгой л гэхэд энэ жил 11,5 сая тонн  нүүрс тээвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. 

0 сэтгэгдэл байна.