Эдийн засаг
22
2017.08.31. 01:14 285 0

Унгар улстай эдийн засгийн хүрээнд хамтран ажиллана

Унгар улсын Будапешт хотноо зохион  байгуулагдаж байгаа жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Унгар улсын ерөнхий сайдтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Унгар улстай мэдээллийн технологи, усны менежмент, хүнсний бүтээгдэхүүн хийгээд  малын эрүүл ахуй, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү ойртуулан нягтруулах тухай асуудлаар  2 улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд санал  нэгдсэн гэж Унгарын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Берталан Хаваси мэдээлжээ. Түүнчлэн Монгол улсын гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэнг тус улсын гадаад харилцаа худалдааны сайд Петер Сзижарто хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Европын холбоотой стратегийн түншлэлд хүрэх Монгол улсын эрмэлзлэлийг Унгар улс дэмжиж байгааг тус улсын гадаад харилцаа, худалдааны сайд илэрхийлжээ. 

0 сэтгэгдэл байна.