Эдийн засаг
22
2017.12.15. 16:57 475 2

Нэг бүс нэг зам төсөлд хэвлэл мэдээллийнхэн хамтарч ажиллана

 Өвөр Монголын "Өдрийн сонин”-ы харъяа Солонго мэдээллийн төв өнөөдөр  Blue sky tower-т хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг нь "Нэг бүс, Нэг зам” төсөл хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд оршиж байгаа  юм. Хэлэлцүүлгийн сэдэв нь одоогоос 4 жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин санаачилж зарласан Нэг бүс, нэг зам төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх арга замын тухай байлаа. Нэг бүс нэг зам төсөл нь ОУ-ын хамгийн том төсөл хөтөлбөр бөгөөд 67 улсад 30 жилийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар энэ төсөлд  66 улс нэгдэхээр саналаа гаргаад байгааг хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн юм. "Тус төсөл нь олон улсын хамгийн том хөгжлийн болоод бүтээн байгуулалтын арга зам юм. Төсөлд багтсан улсуудыг 5 шалгуураар хэмжихэд 7-д оржээ” элчин сайд асан, шилдэг нийтлэлч, судлаач Д. Баярхүү онцолсон юм. Тэрээр цааш өгүүлэхдээ:  "Монгол Улс "Талын зам” төслийг Хятадын талд өргөн барьж "Торгоны зам” төсөлтэй нэгтгэн хэрэгжүүлж болохыг 2014 онд хийсэн уулзалтаар ярилцаж стратегийн түншлэлдээ тусгахаар болсон. Мөн өөр гурван улстай хамтарч эдийн засгийн хонгил байгуулахаар болж байсан” гэлээ. Төслийн зорилго нь авто зам, төмөр зам болон далайн тээврийг ашиглан Ази Европ тивийг худалдааны дэд бүтцээр холбох учир Монгол Улсад үр өгөөж өндөр байхыг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэж байлаа.  Төсөл хөтөлбөрийн зорилгыг олон нийтэд зөв илэрхийлэх арга замыг олох ёстой. Үүний талаар сэтгүүл, сонин, сайт гэсэн гурван хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй "Солонго мэдээллийн төв”-ийн дарга Л.Наранхүү "Бид 2016 онд хамгийн анх энэхүү хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зохиож байлаа. Энэ уулзалт нь төсөл хөтөлбөрөөр дамжуулан хэвлэл мэдээллийн салбарын харилцааг сайжруулах цаашлаад хоёр орны хамтын ажиллагаа, харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэгтэй юм” гэлээ.
Д. Дуламсүрэн, Д.Лхагважав

Нэг бүс нэг зам төсөлд хэвлэл мэдээллийнхэн хамтарч ажиллана

2 сэтгэгдэл байна.

owtytrimank
2018.09.19 15:25
[url=http://sejed.criptobuy.com/3f5d06]Zte blade a5 pro прошивка через пк скачать бесплатно на русском[/url]
[url=http://duwix.vorteg.info/c46d2]Где сейчас уральские пельмени[/url]
[url=http://nawop.valiondavis.com/316f5]Драйвер lexmark z600 series для windows 7[/url]
[url=http://s-uohb.com/member.php?7580-qkfdubUnags]Unags CleankKellduado[/url] [url=http://hd-kinomax.ru/12317-imperiya-illyuziy-bratya-safronovy-serial-2015.
html]Dubor outsoug[/url]
[url=http://lacin.info/xeber/qarabag/997-shushadan-son-video-mart-2015-cu-il-ek
skuliziv.html]fakDiaterrorce deettyfak[/url]
smbwmdimank
2018.09.19 22:00
[url=http://puzib.voipclearing.com/0c80e82]Белла ахмадулина лучшие стихи о любви[/url]
[url=http://majiw.dutamelodi.com/d16976c]Видео майнкрафт как вызвать хиробрина без модов 1.5.2[/url]
[url=http://godob.vetcharities.com/d4f6853]Гидрокомпенсаторы 21214 нового образца[/url]
[url=http://bitcoin108.com/index.php?action=profile;u=174545]deene appeardspano[/url] [url=http://veast.ru/invest/3-skript-ekonomicheskoy-igry-futbolnyy-bum.html]kno
dine Usalryjaplyriz[/url]
[url=http://kino-fax.ru/movie/8649-personalnyy-pokupatel.html]TernArrerbMype pritoesee[/url]