Эдийн засаг
22
2019.01.29. 13:57 63 0

Бүс ба зам санаачилга бидэнд хэр өгөөжтэй вэ?

 Энэ асуултын хариуг олохыг хүсвэл Ван И Вей-ийн "Бүс ба зам санаачилга” нэртэй номыг уншаарай хэмээн судлаачид зөвлөж байна. 
Даярчлагдан буй дэлхий дахин үнэн хэрэгтээ бие даасан, зааг хязгаартай хэвээр байна. Гэтэл тэрхүү зааг хязгаарыг арилгаж хамтдаа хөгжих хэрэгцээ оршсоор буй юм. Энэ асуудлыг олж харсан эдийн засгийн бодлогыг хөгжингүй улс гүрнүүд санал болгох болжээ. Бидний дэргэд асар том эдийн засаг байгаа нь Хятадын эдийн засаг билээ. 

Бүс ба зам санаачилга бидэнд хэр өгөөжтэй вэ?

Хятадын эдийн засгийн бодлогын нэг чиг хандлагыг тодорхойлсон Ван И Вей-ийн "Бүс ба зам санаачилга” хэмээх сонирхолтой ном монгол хэлээр орчуулагдан гараад байна. Торгоны зам гэхээр монголчууд бидэнд хамгийн ойр дотно сонстдог боловч өнөө цагт шинэ Торгоны зам хэрхэн хөгжих нь хятадын эдийн засгийн бодлогын нэг хэсэг болоод байна. Энэ бол "Бүс ба зам санаачилга” юм. 
Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх нь Хятадын эргэн тойрны бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны илэрхийлэл болсон бүс нутгийн эдийн засгийн 6 коридорыг холбж хөгжүүлэх асуудал юм. Тэдгээр коридорын нэг нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор билээ.
Тэгвэл "Бүс ба зам санаачилга: Хятад өсөлтийн үедээ дэлхийд юу санал болгох вэ? хэмээх номонд "Бүс ба зам санаачилга” гэж юу болох, Торгоны замын инноваци, энэхүү санаачилгыг хөгжүүлэхэд инноваци хэрхэн түлхэц болох, Торгоны замыг дахин сэргээх төлөвлөгөө, Бүс ба зам санаачилгын ирээдүйн хариуцлага, мөн бүс нутгийн болон Европ, түүнчлэн глобал хөгжлийн таатай нөхцөл хийгээд үүнд учрах бүх талын эрсдэл зэрэг сонирхолтой асуудлуудыг тусгасан байна. 
Дэлхий нийтийг холбосон "Бүс ба зам” нь Торгоны замаар сүлжсэн геополтикийн өндөр ач холбогдолтой, эдийн засгийн хамтын хөгжлийн орчин үеийн шинэ чиг хандлага тул монголчууд энэхүү номыг шимтэн уншиж судлан сонирхож байна. 
Ялангуяа "Бүс ба зам санаачилга бидэнд хэр өгөөжтэй вэ?” гэсэн асуултын хариултыг авах гэж чармайн уншиж байгаа сонирхолтой бүтээл юм.

0 сэтгэгдэл байна.