Эдийн засаг
22
2020.05.22. 13:40 49 0

Японы банк жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд 0 хүүтэй зээл олгож эхэлнэ

Япон улсын төв банк коронавирусын дэгдэлтийн нөлөөнд автсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих шинэ системээ танилцууллаа. Тус улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа учраас банкны зүгээс онц хурал зохион байгуулж мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулжээ. Шинэ бүтцийн хүрээнд төв банк 0 хүүтэй зээл олгох хувийн санхүүгийн байгууллагыг сонгож сангийн хөрөнгө оруулалт хийх эрхтэй болж байгаа юм байна. Энэ хүрээнд банкууд жижиг дунд бизнес эрхлэгчдэд тухайн зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.