Эдийн засаг / Хөндүүр сэдэв
22
2020.09.10. 12:06 383 0

"Тэс", "Шунхлай", "Синчи-Ойл", "Петрожамп"-ын шатахуунаас ус илэрчээ

Өнөөдөр ШӨХТГ-аасШТС-уудтайхолбоотойгоор дөрөвдүгээр сараас хойш хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтаар ШТС-уудын шатахууны савнаас ус, лаг илэрсэн, мөн бензин болон дизель түлшний октан стандарт хэмжээнээс бага байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Гэвч тэднийг энэ удаа торгохгүй гэж ШӨХТГ-аас мэдэгджээ. 

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг: "Хяналт шалгалтын хүрээнд нийт 19 аж ахуйн нэгжийн ШТС-ыг хамруулж, шатахууны дээж авч, шинжилгээнд хамрууллаа. "Магнай трейд", "Мон-Суль", "М-Ойл", "Сод Монгол", "Петростар", "Нью энержи стар" зэрэг ШТС-уудын худалдаалж буй шатахуунууд бүгд Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан” гэв.

ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрындарга Ш.Цэрэндулам: "Шатахууны үнээ нэмж борлуулж байгаа зарим газрууд шатахууны үнээ ил тод мэдээлээгүй, ямар үнээр иргэд хэрэглэгчдэд худалдан борлуулж байгаа нь тодорхойгүй байсан зэрэг нийтлэг зөрчил хяналт шалгалтаар илэрсэн.

Шатахууны худалдаа эрхлэгчдийн дунд картын хөнгөлөлт, урамшуулал зарлах явдал нь түгээмэл байна. Зарим тохиолдолд урамшууллыг ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байдлаар зохион байгуулсан тул хуулийн дагуу уг зөрчил дутагдлыг таслан зогсоох чиглэл өгсөн.

Есдүгээр сарын 04-нд хийсэн шалгалтаар хууль бусаар жижиглэнгийн худалдаа эрхэлсэн нэр бүхий гурван тээврийн жолооч, зориулалтын бусаар ашигласан гэх тээврийн хэрэгслийг баримтжуулсан. Тухайлбал, 22-ын товчоо орчимд шатахууны хууль бус худалдаа эрхэлсэн зөрчлийг илрүүлсэн. Мөн сонсголон орчимд зарим шатахуун түгээх станцуудын ойролцоо портероор шатахууны жижиглэн худалдаа эрхэлсэн зөрчлийг илүүлж, таслан зогсоосон.

Сонгинохайрхан дүүргийн ТЭЦ-4 орчим портертой иргэн худалдаа эрхэлсэн үйл ажиллагааг илрүүлж таслан зогсоолоо” гэсэн юм.

0 сэтгэгдэл байна.