Эдийн засаг / Уул уурхай
22
2020.09.11. 10:29 116 0

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд 25 сая тн нүүрс экспортлоно

Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай "Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүнд өдөртөө Гашуунсухайт боомтоор гэхэд 1200 гаруй тээврийн хэрэгсэл гардаг болсон хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон онцолсон байна. 

Тэрбээр, эдийн засгийг сэргээх зорилгын хүрээнд 25 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа. Энэ жилийн үлдсэн хугацаандаа хуваагаад үзвэл өдөрт дунджаар 2000 гаруй тээврийн хэрэгсэл хил гарахаар байгаа.

Мөн Тамсаг, Тосон хоёр нефтийн ордоос халдварын эхэн үед хоногт дунджаар 48 машин гарч байсан бол одоо хоногт 72 машин хил гарч байна. Энэ нь халдварын өмнөх үетэй харьцуулахад 90 орчим хувьд нь хүрнэ. Олборлолт коронавируст халдварын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, цооногуудын ундаргын динамик буурсан, цооногийн засвар үйлчилгээ сүүлийн нэг жилд хийгдээгүй гэжээ.

0 сэтгэгдэл байна.