Эдийн засаг
22
2020.10.24. 14:13 162 0

Монгол улс албан ёсоор саарал жагсаалтаас гарлаа

 

Монгол Улсыг "Саарал жарсаалт"-аас гаргасныг ФАТФ-ын Ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдлээ. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын төлөөлөгчид Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарахад бэлэн болсон эсэхийг нягтлах, газар дээрх хяналт шалгалтыг энэ сарын эхээр Улаанбаатар хотноо ирж хийсэн. Хяналт, шалгалтыг газар дээр нь хийсний дараа ФАТФ манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахаа эцэслэн шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл ФАТФ-ын нэгдсэн хуралдаан гурван өдөр үргэлжилж, өчигдөр /2020.10.23/ дууссан байна. Тус хуралдаанаар Монгол болон Исланд улсыг "Саарал жагсаалт"-аас гаргасан гэдийг ФАТФ-ын Ерөнхийлөгч Маркус Плейер мэдэгдлээ.

 

ФАТФ-ын баг манай улсад ажиллахдаа төрийн 22 байгууллага, 19 аж ахуйн нэгж, мэргэжлийн 4 холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзсан. Тэдний зүгээс тавьсан шаардлагатай холбогдуулан дараах төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид хийсэн ажлын тайлангаа хамгаалж, тайлбарлаж, тодруулганд хариу өгсөн байдаг. Тодруулбал:

  • Шүүх
  • Прокурор
  • Монголбанк
  • Санхүүгийн зохицуулах хороо
  • Санхүүгийн мэдээллийн алба
  • Терроризмтэй тэмцэх зөвлөл
  • Сангийн яам
  • Хууль зүй дотоод хэргийн яам
  • Гадаад харилцааны яам
  • Татварын ерөнхий газар
  • Авлигатай тэмцэх газар
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Гаалийн ерөнхий газар
  • Татварын ерөнхий газар
  • Хил хамгаалах ерөнхий газар
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Эрүүл мэндийн яам
  • Иргэний нисэхийн ерөнхий газар
  • Улсын онцгой комиссын шуурхай штаб
  • Их тэнгэр цогцолбор гэсэн төрийн байгууллагуудын төлөөллүүд хамрагджээ.

 

Мэргэжлийн холбоодын төлөөлөл:

 

  • Мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  •  Хуульчдын холбоо
  •  Нотариатын танхим
  • Алт арилжаалагчдын холбоо

 

 Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл:

 

  • Голомт банк
  • Хаан банк
  • Тээвэр хөгжлийн банк
  • Лэндмн ББСБ
  • Транскапитал ББСБ
  • Нэйшнл лайф даатгал
  • Тэнгэр даатгал
  • Би ди сэк ҮЦК
  • Ти ди би капитал ҮЦК
  • Монум ХЗХ
  • Кредит юнион Монгол ХЗХ
  •  Платин сити ХХК
  • Юу Ай Пи ХХК
  • Исэнсо дэлгүүр
  • Diamond house дэлгүүр
  • Deloitte аудит
  • Мүүрь аудит
  • Минтэр Эллисон хуулийн нөхөрлөл
  • Төв consulting болон бизнес эрхлэгч Болдбаатар, нотариатч Батцэцэг, Алтанзул нар хамрагджээ.

 


0 сэтгэгдэл байна.