Эдийн засаг
22
2016.04.15. 17:52 217 0

Шанхайн хамтын ажиллагааны уулзалтаар Орос-Монгол-Хятадын эдийн засгийн төслийн талаар хэлэлцэнэ

Энэ жил Шанхайн хамтын ажиллагааны уулзалт Узбекстан улсын нийслэл хотноо болно. Ташкент хотноо энэ жилийн 6-р сарын 23-24-ний өдрүүдэд болох уулзалтаар ОХУ-Монгол-Хятадын эдийн засгийн корридорыг байгуулах төслийн тухай асуудлыг хөндөх юм гэсэн мэдээллийг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өглөө. Энэ асуудлыг өнгөрсөн жилийн Шанхайн хамтын ажиллагааны  уулзалтын үеэр гурван улсын төрийн тэргүүн нар хэлэлцсэн. Одоо ажлын хэсгийнхэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон төлөвлөгөөг боловсруулж эцсийн шатанд оруулаад байгаа гэсэн мэдээллийг тэрээр мөн өгсөн юм. Энэ корридорыг байгуулснаар  мөнхийн гурван хөрш улсын бараа бүтээгдэхүүний худалдаа эрчимжиж, эдийн засгийн өсөлт тодорхой хувиар нэмэгдэх юм.

0 сэтгэгдэл байна.