Уул уурхай
22
2016.09.11. 15:24 189 0

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 10 орчим хувиар буурчээ

Монгол улсад нүүрлээд байгаа улс төрийн тогтворгүй байдал уул уурхайн гадаад хөрөнгө оруулалт буурахад голлон нөлөөлжээ. Энэ тухай Discover Mongolia 2016  уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын форумын үеэр Үндэсний уул уурхайн ассоциацийн тэргүүн Н. Алгаа өгүүлсэн юм. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдсан энэ форум "Тогтвортой байдлын төлөө” гэсэн сэдвийн дор явагдсан юм. Өнгөрсөн жил  "Популизмгүй уул уурхайн хөгжлийн төлөө” гэсэн сэдвийн дор форум зохион байгуулагдаж, уул уурхайн хөгжлийг түргэтгэх арга замын талаар хэлэлцэж байсан билээ. Улс төрд гарч байгаа халаа сэлгээ Монголд хөрөнгө оруулагчдыг үргээж, өнөөгийн хөдөлмөрийн нөхцөл байдалд энэ нь нилээд чөдөр тушаа болж байгааг  мэргэжилтнүүд онцолж байсан юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд засгийн гаүар ойр ойрхон солигдож тэр хирээрээ салбарын бодлогыг өөрчилж байсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж,  маргаан үүсгэх эхлэл болж байгааг салбарын мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа юм. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас сүүлийн 5 жилийн хугацаанд л гэхэд уул уурхайн салбарын гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 10 хувиар  буурсан үзүүлэлттэй байгааг Үндэсний уул уурхайн ассоциацийн тэргүүн энэ үеэр мэдээлсэн юм. Жишээ татахад, Оюу Толгойн хөрөнгө оруулалт 2010 онд 4-5 тэрбум ам долларт хүрэх хандлагатай байсан бол 2015 онд энэ үзүүлэлт 10  хувиар буурч, Монгол улсын засгийн газар 40 сая ам долларын хөрөнгө оруулалтыг татсныг ассоциацийн тэргүүн мэдээлж байсан юм. Зөвхөн Оюу Толгой ч гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид геологийн хайгуул хийх сонирхолтой байдаг боловч Монгол улс 4 жилийн өмнөөс хайгуул хийх лицензүүдийг цуцалсан. Хайгуулын үйл ажиллагааг зогсоосноор орлого  тасалдаж, цөөн тоооны төслүшдийг урагшлуулахаар болсон зэрэг бэрхшээлийг  тоочиж болохоор  байгаа юм.

0 сэтгэгдэл байна.