Уул уурхай
22
2016.09.29. 12:05 522 0

Увс аймаг дах нефтийн хайгуул зогслоо

Увс нуурын байгаль орчныг хамгаалах байгууллагынхны гаргасан маргааны улмаас Mongolia Gladwill Uvs Petroleum ХХК нефтийн хайгуулын ажлаа зогсоолоо.Хонг Конгийн бизнес эрхлэгчийн хөрөнгө оруулалттай энэ компани Увс нуур орчмоос хайгуул хийх лицензийг аваад байсан юм. Хайгуулын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон уг компани  засгийн газарт гомдол гаргах эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Компанийн төлөөлөгчийн газраас мэдээлж байгаагаар Монголын засгийн газартай байгуулсан гэрээнд бүтээгдэхүүн хуваах тухай асуудал тусгагдаагүй учраас өөрийн үйл ажиллагаагаа зогсоосон гэжээ. Энэ гэрээ нь нийтлэг хэлэлцээний шинжтэй буюу засгийн газар компанийн хооронд байгалийн нөөцтэй  холбогдсон, байгалийн нөөцийн ашигласан нөхцөлд талууд хэдэн хувийн ашиг хүртэхтэй холбоотой гэрээ юм байна. 8 жилийн хугацаанд 827 сая ам доллар зарцуулахаар төлөвлөсөн компани өнгөрсөн жилийн 8-р сараас Увс аймгийн Малчин сумын нутагт хайгуул хийж эхэлсэн юм. Түүнчлэн Тэс, Зүүнговь, Наранбулаг зэрэг сумуудад шинэ хайгуул судалгаа хийхээр  төлөвлөсөн боловч одоогийн байдлаар ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй байгаа юм. 19000 кв км талбайд хууль бусаар хайгуул хийж байгаа гэсэн үндэслэлээр байгаль орчинг хамгаалах Ногоон холбоо эсэргүүцэл илэрхийлж үйл ажиллагаагаа зогсоохыг шаардах болсон юм.

0 сэтгэгдэл байна.