Уул уурхай
22
2016.11.22. 10:01 528 0

Монгол улс алтны олборлолтоороо тивдээ дээгүүрт оржээ

2015 онд Монгол улс нийтдээ 31,3 тонн алт олборложээ. Энэ үзүүлэлтээрээ Хятад, Индонези, Узбекстан, Казакстан, Филлиппин зэрэг улсын араас буюу Ази тивдээ 6-рт эрэмбэлэгдсэн байна. 2012 онд дэлхийд алтны олборлолтоороо тэргүүлж байсан  манай урд хөрш 2013 онд 397 тонн, 2014 онд 409 тонн алт олборложээ. Томсон Ройтерсоос хийсэн судалгаагаар 2015 онд БНХАУ 485,1 тонн алт олборлосон нь өнгөрсөн жилийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм байна. Үнэ цэнэтэй металлын олборлолтоороо Ази тивийн 2-рт Индонези улс  134,3 тонн олборлолтоороо жагсчээ. Тус улсын алт, зэсний томоохон орд Грасбергээс дийлэнх бүтээгдэхүүнийг олборлосон гэсэн мэдээлэл байна.  Узбекстан улс 83,2 тонн алт олборлож, жагсаалтын 3-рт орсон байна. Цөлийн Кызылкум, Мурунтау гэх зэрэг ордуудаам дийлэнх бүтээгдэхүүний олборлолт хийжээ. Түүнчлэн Казакстан улс 47,5 тонн, Филлиппин улс 46,8 тонн алт олборлосон байна. Харин алтны худалдан авах зах зээлийн хувьд Ази тив төдийгүй дэлхий  дахинаа Энэтхэг улс тэргүүлдэг боловч өнгөрсөн жилийн худалдаа ердөө 0,5 хувьтай байсан гэж судлаачид мэдээлж байна. Өнгөрсөн жил 3,158 тонн алт худалдаалагдснаас Индонези, АНУ-ын худалдаа нэмэгдсэн  гэж Томсон Ройтерс мэдээллээ. 

0 сэтгэгдэл байна.