Уул уурхай
22
2016.12.15. 16:10 142 0

Оюу Толгойн экспортыг сэргээлээ

Туркойз Хилл Ресурс ХХК Оюу Толгойн уурхайгаас БНХАУ-руу экспортлох   баяжмалын тээвэрлэлтээ  сэргээсэн гэсэн мэдээллийг өгч байна. Монгол, Хятадын эрх баригчдын хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюу Толгойгоос нүүрс, зэсийн баяжмалын экспортын тээвэрлэлтийг сэргээлээ гэж Ванкуверт төвтэй Туркойз Хилл ХХК-аас мэдээлсэн юм. Энэ сарын эхээр Хятадын талаас гаргасан худалдаа, хилийн шинэ дүрмээс шалтгаалан бүтээгдэхүүний экспортыг түр хугацаагаар зогсоогоод байсан юм.  Хятадын талаас аюулгүй байдлаа хангах гэсэн үндэслэлээр  хүнд даацын машин техникийг заавал нэг цуваанд оруулах шаардлага гаргаад байсан юм. Энэ дүрмийн улмаас  уурхай дахь бүтээгдэхүүн олборлолт, боловсруулалт тодорхой хэмжээгээр буурсан боловч ойрын хэдэн долоо хоногийн дотор  байдал эргэн хэвийн горимдоо орох болно гэж компанийн зүгээс мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.