Уул уурхай
22
2016.01.12. 14:14 327 0

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулна

Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  олон жил ашиглагдаагүй овоолго, хаягдлыг дэвшилтэд технологийн дагуу эдийн засгийн эргэлтэнд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөцийн төлбөр тогтоох зэрэгтэй холбоотой харилцааг зохицуулах хүрээнд  боловсруулжээ. Энэ  төсөл батлагдаж, хууль болон хэрэгжиснээр ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эрх зүйн орчин тодорхойлогдож, улсын, орон нутгийн татварын орлого нэмэгдэх, ажлын байр бий болох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой гэж хуулийн төслийг боловсруулагчид мэдээлж байна. 30 гаруй нүүрсний уурхайгаас 2014 оны байдлаар 24,5  сая тонн нүүрс олборлосон, олборлолтын явцад 1,1 сая тонн нүүрс хаягдал буюу овоолгод шилжсэн гэсэн дүн мэдээ байна. Мөн жоншны экспорт буурснаас шалтгаалж Хэнтий, Дорнод, Дундговь аймгуудын жоншны 43 уурхайд хүдрийн хаягдал овоолгууд 2-3 дахин нэмэгдэж, 500 мянган тоннд хүрчээ. Энэ хуулийн төсөл батлагдвал дээрх овоолгууд эдийн засгийн эргэлтэнд орох бүрэн боломжтой болох юм.

0 сэтгэгдэл байна.