Нийгэм
22
2016.06.23. 11:41 137 0

Нийслэл хотыг нисэх буудалтай төмөр замаар холбоно

Олон улсын стандартад нийцсэн шинэ Хөшиг олон улсын нисэх буудлыг нийслэл хоттой холбох төмөр зам тавих бүтээн байгуулалтын ажлын харилцан ойлголцлын санамж бичгийг Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл, Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам компанийн захирал Л. Пүрэвбаатартай байгууллаа. Нийслэл хотоос алслагдсан сум суурин газруудад төмөр зам тавих Аэро Экспресс төслийг хийж гүйцэтгэснээр хотоор дамжин өнгөрөх  авто тээврийн хэрэгслэлийн  тээвэрлэлтийг бууруулах, Налайх, Партиканы сангийн аж ахуйг төмөр замаар нийслэл хоттой хоблох боломжийг бүрдүүлэх юм. Үүнээс гадна харилцан ойлголцлын санамж бичигт шинэ рейлбусын үйлчилгээг нэмэгдүүлэх, техникийн үйлчилгээг Улаанбаатар төмөр зам компани хариуцах тухай асуудал тусгагдсан байна. Энэ рейлбус нь олон улсын шинэ нисэх буудал Хөшигийн буудлыг нийслэл хоттой холбох юм. Хамтын ажиллагааны эхний шат энэ жилийн намар эхэлж, 2017 он гэхэд бүрэн хэмжээнд хэрэгжиж эхлэх  юм.  Төмөр  замын барилгын  ажил бүрэн хэмжээнд 2030 он гэхэд дуусгавар болно гэж хотын дарга мэдээлжээ.

0 сэтгэгдэл байна.