Нийгэм
22
2016.09.8. 17:33 622 0

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусламжийн төвтэй болно

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлэх төвийн барилгын ажлыг эхлүүлэх шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Энэ төвийг  БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулах юм. Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хийж байгаа энэ ажилд оролцсон УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан:  "Монголчууд бид гурван сая иргэнтэй. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн байдаг. Хүн амынхаа тоотой харьцуулахад багагүй хувийг эзэлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд тусламж үзүүлэх, боловсролын үйлчилгээ олгох, нийгэмд байр сууриа эзлэхэд нь туслах үүднээс БНХАУ-ын Засгийн газарт санал тавьсны үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлэх төвийг байгуулахаар болсон билээ. Монголын нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм. БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам долларын буцалтгүй тусламжаар 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай төвийг барих юм. Барилгын бүтээн байгуулалтын ажлын хугацааг 2.5 хэмээн тооцоолж байгаа юм байна. Цаашид Азийн хөгжлийн төвтэй хамтран зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох төвийг байгуулахаар хэлэлцэж байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байна.

0 сэтгэгдэл байна.