Нийгэм
22
2016.09.21. 12:01 137 0

БНАСАУ хүмүүнлэгийн тусламж хүсчээ

БНАСАУ саяхан үерийн гамшигт өртсөнтэй холбогдуулан Монгол улсад суугаа тус улсын элчин сайдын яам хүмүүнлэгийн тусламж хүсчээ. Үер усны гамшигийн улмаас тус улсын хэдэн арван мянган иргэдийн амьжиргаа хүндэрч байгаа юм. Тус улсын талаас Монгол улсаас гадна ОХУ, Казакстан, Турк, БНХАУ-ын засгийн газарт хүмүүнлэгийн тусламж хүлээн авах хүсэлтээ илэрхийлжээ. Байгалийн гамшигт өртөгсдөд нэн тэргүүнд хүнс, цэвэр ус, хувцас хэрэгтэй байгаа юм байна. НҮБ-ын БНАСАУ-ын асуудал эрхэлсэн байнгын төлөөлөгч энэ удаагийн байгалийн гамшигийн улмаас 138 хүн амь насаа алдаж, 398 хүн ор сураггүй алга болсон, 37,000 иргэн орон гэргүй болсон,  118,000 хүнд нэн тэргүүнд тусламж шаардлагатай байгаа гэдгийг албан ёсоор мэдээлсэн юм.  Тус улсын элчин сайдын яамнаас илгээсэн хүсэлтийн хүрээнд Монгол улсын засгийн газар БНАСАУ-д тусламж хүргэх арга замын талаар хэлэлцэж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.

0 сэтгэгдэл байна.