Нийгэм
22
2016.09.28. 10:55 156 0

Дубай, Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болох санал гаргажээ

Монгол улсын ерөнхий сайд Улаанбаатар хотноо Арабын Нэгдсэн Эмират улсын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Арабын Нэгдсэн Эмират улсын шейх Султан бен Халифа бен Заед Аль Нахайян тэргүүтэй төлөөлөгчид 2 улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцааны талаар хэлэлцэхээр  манай улсад айлчилсан юм. Уулзалтын үеэр Арабын Нэгдсэн Эмират улсын зас гийн газраас олгосон буцалтгүй тусламжийн 13 сая ам долларын хөрөнгөөр Тайширийн усан цахилгаан станцын барилгыг барихаар болсон нь 2 улсын худалдаа эдийн засгийн хөгжилд томоохон үйл явдал болж байгааг тэмдэглэсэн юм. Энэ жил Улаанбаатар хотноо Арабын Нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны үйл ажиллагааг нээсэн нь 2 улсын хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэхэд түлхэц болсныг Шейх Султан  онцлон тэмдэглээд манай улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэл сонирхолоо илэрхийлсэн байна.  Аялал жуулчлалын салбарт Дубай Улаанбаатар хотын хооронд шууд нислэгтэй болгох хүсэлтэй байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.