Нийгэм
22
2016.11.24. 13:13 239 0

Такенори Шимизу: Монголын эдийн засаг 3 жилийн дараа сэргэнэ

Монгол улсын Засгийн газрын тэргүүн Ж. Эрдэнэбат Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Такэнори Шимизугийн дипломат ажил үүргийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж нутагтаа буцах болсонтой нь холбогдуулан  хүлээн авч уулзлаа. "Өчигдөрхөн Монголд ирээд маргааш гэр лүүгээ буцах гэж байгаа юм шиг л надад санагдаж байна. Энэ хугацаанд Монгол улс хөгжих боломжтой байсан боловч тэрхүү боломжийг бүрэн  хэмжээнд нь ашиглаж чадсангүй. Монголын ү шинэ засгийн газар зөв бодлогоо тодорхойлж, зөв ажиллаж чадвал Монголын  эдийн засаг 3 жилийн дараа эргэн сэргэх байх” гэж  5 жил Монгол улсад ажилласан элчин сайд өгүүлээд  Засгийн газрын тэргүүнээс Япон улсын шинэ элчин сайдыг дэмжин тусалж ажиллахыг хүссэн юм. Элчин сайд  Шимизугийн Монгол улсад ажиллах 5 жилийн хугацаанд  2 орны харилцаа өргөжин тэлж, стратегийн түншлэлд хүрсэн амжилтыг Засгийн газрын тэргүүн үнэлэн онцолж байлаа. Монгол хэлийг  төгс эзэмшсэн ноён Шимизу цаашид Монгол улсын тухай сурталчилж,  2 талын харилцаа  хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийлжээ.

0 сэтгэгдэл байна.