Нийгэм
22
2017.12.20. 17:17 155 0

“Хөх Монгол бүлгэм” Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлага тавьлаа

"Хөх Монгол бүлгэм” Эрүүгийн хуулиас хассан гүтгэлэг, доромжлолын тухай зүйл заалтыг хуульд буцаан нэмэхийг шаардлаа. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөх бичгээ өнөөдөр танилцууллаа. "Хөх Монгол бүлгэм”-ийг үүсгэн байгуулагч Б.Энхбат " Эрүүгийн хуулиас хассан хэн нэгнийг гүтгэж доромжлох нь онц аюултай гэмт хэрэгт тооцогддог байсан зүйл заалтыг сэргээх хэрэгтэй. Үгүй бол хэн дуртай нь нэгнийгээ гүтгэж, доромжилдог болж. Гүтгэлэг доромжлол гэдэг бол маш том гэмт хэрэг. Ард түмнийхэн нэр төрийг хамгаалах нь цаазын ял сэргээхээс ч чухал асуудал болоод байна” гэсэн юм. Хэрэв "Хөх Монгол бүлгэм”-ийн шаардлагыг хүлээн авч нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрээ хуулийн хүрээнээс эхлүүлэхээ мэдэгдлээ.  С. Энхцэцэг, Б. Нямдорж

0 сэтгэгдэл байна.