Нийгэм
22
2017.12.20. 17:28 101 0

Баярын үеэр автомашины хязгаарлалт үйлчлэх үү?

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгэн санал асуулгыг өөрийн албан ёсны фейсбүүк хуудсаар дамжуулан  авч байна. Шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг дээрх санал асуулгаар авч байгаа юм. Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой энэхүү саналыг ирүүлсэн тул нйитийг хамарсан захирамж гаргахын өмнө зайлшгүй иргэдийн дунд санал асуулга явуулах шаардлагатайн улмаас фейсбүүк хаягаар дамжуулан авахаар болжээ. Санал асуулга өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ баасан гараг хүртэл үргэлжилнэ. Хэрвээ дэмжигдвэл Нийслэлийн засаг даргад танилцуулах юм байна. Санал асуулгад оролцох хүсэлтэй иргэд Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газрын фейсбүүк хуудсаар дамжуулан оролцох боломжтой юм байна. Б. Дашдолжин

0 сэтгэгдэл байна.