Нийгэм
22
2017.12.20. 17:51 57 0

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хүргэлээ

Хүн худалдаалах гэмт хэргийн тоо баримт, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах тухай ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтэс өнөөдөр мэдээлэл өглөө. Цагдаагийн ерөнхий газрын  хурандаа А. Даваасүрэн

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хүргэлээ

"Байгууллага албан хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр учирч болох эрсдлийг урьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт өгөх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мөн нийт зөрчлийн 22,7%  иргэд болон байгууллагаас, 77,3% дотоодын хяналт шалгалтаар илрүүлсэн гомдол байна"  гэлээ. Дотоодын зөрчлийн хяналтаар  "Барс” зах дээр иргэн Т нь бусдад зодуулж нас барсан хэрэгт Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б нь сэжигтэн Чинзоригийн үйлдэл холбогдлыг хувийн ашиг сонирхлын үүднээс хэрэгсэхгүй болгосон зэрэг сахилгын 1073 хэрэг, эрүүгийн 22 албан хаагч холбогдсон нь тогтоогджээ. Дотоодын хяналт шалгалтыг тогтмол явуулж буруутай албан хаагчдад Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж эрх зүйн актыг үндэслэн хариуцлага тооцсон гэсэн мэдээллийг өгч байлаа. "Цагдаагийн газрын 53 нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын стандартын дагуу аудит хийж илэрсэн зөрчил алдааг засаж залруулах санхүүгийн сахилга батыг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч биелэлт үр дүнг эргэн тооцох ажлыг зохион байгуулж байна” хэмээн  Цагдаагийн ерөнхий газрын  хурандаа А. Даваасүрэн өгүүллээ. Д. Отгонтуяа

0 сэтгэгдэл байна.