Нийгэм
22
2017.12.20. 18:03 36 0

Гар утсаараа цаг агаарын мэдээ хүлээн авч эхэлснээр 92 мянган айл өрх байгалийн гамшигаас сэргийлж чаджээ

Цаг агаар, бэлчээрийн мэдээг 16 аймгийн 171 сумын иргэдэд  гар утсаар дамжуулан хүргэх системийг амжилттай нэвтрүүллээ. Энэхүү системийг Мерси Кор Монгол Олон улсын байгууллага 2016 оноос АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлагийн харъяа гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх албаны санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Одоогоор 92,000 айл  өрхөд байгалийн гамшигийн хор хохиролыг бууруулахад тусалж үр дүнгээ өгсөн байна. 2016 оноос хойш 12 гаруй мянган хэрэглэгч 54,000 удаа мэдээлэл авч ажил төрөлдөө ашигласан байна. Үүнийг ашиглахын тулд малчид гэрийн утсан дээрээ өөрийн сум болон багийн  бүсчилсэн кодоо оруулсны дараа  тухайн хэрэглэгч ойрын 3 эсвэл 6 өдрийн орон нутгийн цаг агаарын мэдээ, бэлчээрийн мэдээллийн аль нэгийг нь сонгох боломжтой юм байна. Э. Анузул

0 сэтгэгдэл байна.