Нийгэм
22
2017.12.20. 18:08 59 0

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх бүрэн хангагдахгүй байна гэлээ

 Охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх зөвлөлдөх уулзалт өнөөдөр Бишрэлт зочид буудлын Рояал танхимд боллоо. Уулзалтаар нийслэл аймаг дүүргүүдийн хүний эрхийн комиссын ажлын тайлан, цаашид хийх үйл ажиллхгааг танилцууллаа. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх гэдэгт шилжилтийн насны хүүхэд өөрт тохиолдож буй нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж, жирэмсэн эх төрөх орчин нөхцөл бүрдэх, эмэгтэй хүн өөрийн бие дээр гарсан өөрчлөлтийг эдийн засгийн дарамтгүйгээр тусламж үйлчилгээ авах зэрэг эрх багтдаг байна. НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч А.Илиза "Хүн өөрийхөө биеийг өөрөө мэддэг байх ёстой. Нөхөн үржихүйн эрхийн талаар яриад 20 жил болсон ч бүрэн хангагдаж чадахгүй байна. Бидний үзүүлж буй тусламж үйлчилгээний гадна хэн ч үлдэх ёсгүй" гэлээ. Мөн ХЭҮК-ын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл "Бид жил болгон хүнд, ноцтой асуудлыг онцлон авч УИХ-д өргөн барьдаг. Тэгвэл 2018 онд 17 дахь илтгэлээ Хүний эрхийн асуудлаар онцолж хүргүүлэх гэж байна" хэмээн цаашид хийх ажлаа танилцууллаа. Д. Дуламсүрэн
 

0 сэтгэгдэл байна.