Нийгэм / Сонин хачин
22
2020.06.5. 11:48 157 0

“Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ

1993 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан "Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хөшөө болон сүндэрлэсэн байна.

Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг угтан улсын хэмжээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд тус аймгийн Гал түймэртэй тэмцэх алба тэргүүн байр эзлэн, тус гал унтраах автомашинаар шагнагдаж байжээ.

Энэ хугацаанд Мандалговь хотын хэмжээнд гарсан 800 гаруй удаагийн обьектын гал түймрийг унтраах, гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэсэн юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Эх сурвалж: ОБЕГ

0 сэтгэгдэл байна.