Нийгэм
22
2020.06.15. 12:05 407 0

Сайра нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ

ОХУ-д үйлдвэрлэсэн Сайра нэрийн нөөшилсөн нийт 985 ширхэг лаазалсан загаснаас дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрнөх гариг ХХК-ийн үйл ажиллагаанд менежер П.Батмөнхийг байлцуулан хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компанийн ОХУ-аас импортлон оруулж ирсэн /2020 оны 02 дугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаар бүхий Сайра нэрийн лаазалсан загаснаас дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн арга хэмжээ авч, ОХУ-д үйлдвэрлэсэн Сайра нэрийн нөөшилсөн нийт 985 ширхэг 2561000 /Хоёр сая таван зуун жаран нэгэн мянган/ төгрөгийн загасыг улсын байцаагчийн 02-03-239/55 дугаар  актаар хураан авч Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн ажиллаж байгаа юм байна.


Эх сурвалж:МХЕГ

0 сэтгэгдэл байна.