Нийгэм / Хөндүүр сэдэв
22
2020.09.13. 10:14 350 0

Бүлэг этгээдийг хулгайлсан эд зүйлсээ авч явж байхад нь баривчилжээ

 

Улаанбаатар хотын харьяат О, А, Б, Х, Ж нар нь бүлэглэн энэ сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Соната-2 маркийн авто машин, Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний мухлагаас бэлэн мөнгө, эд зүйл хулгайлан Өмнөговь аймаг руу явах үед нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Дээрх этгээдүүд нь 2020 оны наймдугаар сараас эхлэн удаа дараагийн үйлдлээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс иргэдийн авто машин, дэлгүүр, зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч их хэмжээний бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан 8-9 удаагийн хулгайн гэмт хэргийг илрүүлэн Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан ажиллаж байна
 

0 сэтгэгдэл байна.