Нийгэм
22
2020.09.13. 10:56 129 0

Тусгай үүргийн нислэгээр Японоос 263 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:45 цагт "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 30, жирэмсэн 7, өндөр настан 3 , эрүүл мэндийн шалтгаантай 18, дадлагажих ажилтан 67, бусад шалтгаантай 138 иргэн  байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн Төв эмнэлэг, "Сод Эра” эмнэлэг, "Баянбайгаль” амралтын, "Амар” зочип буудалд 21 хоног тусгаарлалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.