Нийгэм
22
2020.09.22. 16:48 127 0

Хүн ам, орон сууцны тооллогын дүнг "Монгол бичиг"-ээр гаргала

 

Үндэсний статистикийн хороо, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хураангуй дүнг монгол бичгээр гаргажээ.

Монгол Улс крилл бичигт шилжсэнээс хойш анх удаа тооллогын тайланг ийнхүү монгол бичгээр гаргаж байгаа юм. Хураангуй дүн нь Хүн ам, үндэс угсаа, суурьшил, боловсрол зэрэг 16 хэсгээс бүрдсэн бөгөөд тус тайланд орсон инфографикийг мөн монгол бичгээр хүргэж байна.

Дашрамд дуулгахад, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхэлнэ.

 

0 сэтгэгдэл байна.