Нийгэм
22
2020.10.11. 09:21 140 0

Япон улсаас 259 иргэнээ авчирлаа

 

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр 20:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 3, эрүүл мэндийн шалтгаантай 9, оюутан 20, ар гэрийн гачигдалтай-38,  визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй-26, дипломат ажилтан-51, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 44 буюу нийт 259 иргэн эх орондоо ирж байна.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, "Ворлд Монголиа”, "Корпорайт”, "Винзоу” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

0 сэтгэгдэл байна.