Нийгэм
22
2020.10.11. 08:36 82 0

Улаанбаатарт өдөртөө хоёр хэм дулаан байна

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай байна. Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Tөв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
 

0 сэтгэгдэл байна.