Нийгэм
22
2020.10.12. 14:25 91 0

262.8 тонн түүхий нүүрс хот руу нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ

Энэ сард нийт 262.8 тонн түүхий нүүрс хот руу нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн хураасан байна. Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг болон хэрэглэхийг хориглоод багагүй хугацаа өнгөрсөн билээ. Үүнд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлыг алба хаагчид хяналт тавин ажилласаар байгааг мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байна.
Тодруулбал, нийслэл рүү нэвтрэх найман автозамын хяналтын цэг дээр нийт 54 алба хаагч ажиллаж буй аж. МХЕГ, НМХГ-ын нийт 600 орчим алба хаагч хяналтын цэг дээр 24 цагаар ээлжлэн ажиллаж байна.

0 сэтгэгдэл байна.