Нийгэм
22
2020.10.14. 09:34 108 0

Нийслэлд нэвтрүүлэхийг завдсан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад хүлээлгэн өгчээ

 

Энэ сарын 05-12-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж, хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгсөн байна. Мөн дөрвөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулжээ. Тэд Хонхор, Эмээлт товчоогоор түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан байна.

Нийслэлийн авто тээврийн найман товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 24 цагийн туршид хөдөө орон нутгаас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэйгээр хяналт шалгалт хийж байна.

 

0 сэтгэгдэл байна.