Нийгэм
22
2020.10.14. 10:17 81 0

Нийслэлд өдөртөө зургаан хэм дулаан байна

Нийслэлд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

0 сэтгэгдэл байна.