Нийгэм
22
2020.11.16. 11:58 112 0

Хэнтий аймгийн сэжигтэй тохиолдлын хариу "Эерэг" гарлаа

Хэнтий аймагт сэжигтэй тохиолдол илэрч, 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Улаанбаатар хотоос тус аймагт очсон иргэний PCR шинжилгээний эхний хариу эерэг гарсан байна. 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу дахин гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох юм байна. 

 

Өмнө нь нэгдүгээр сард Хэнтий аймагт мөн тохиолдол бүртгэгдэж байсан. Тодруулбал, уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан 14 настай охин. Түүнээс  авсан сорьцын шинжилгээний хариугаар томуугийн А хүрээний Н1N1 вирус илэрсэн бөгөөд тус тохиолдлын хариу сөрөг гарч байсан юм. Харин гэр бүлийнхэн нь талийгаачийг коронавирусын халдвараар амиа алдсан байж болзошгүй гэж үзэн, нарийвчилсан шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь уушгины хатгалгаа гэж гарч байсан. 

 

 

 

0 сэтгэгдэл байна.