Нийгэм
22
2016.01.22. 10:36 439 0

Сурагчдын амралтын хугацааг сунгах хүсэлт илгээжээ

Улмаар уг хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчдын амралтыг 5 хоног сунгаж, 2016 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл  сунгах тухай хүсэлтийг Боловсрол Шинжлэх Ухааны Яаманд хүргүүлэх шийдвэрийг гаргасан байна.  2002 онд  батлагдсан Бага Дунд боловсролын тухай хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх,  дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед өөрчилж болно гэсэн заалт байдаг юм байна.  Иймээс  энэ хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын саналыг салбарын сайд хүлээн авч, шийдвэр гаргахаар болж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.