Нийгэм
22
2016.01.25. 13:59 383 0

Бага ангийнхан зайны сургалтанд хамрагдана

Энэ саналыг салбарын сайд нь харгалзан үзэж, хуулийн дагуу нийслэл хотын Ерөнхий Боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах шийдвэр гаргасан юм. Ингэснээр 2016 оны 2-р сарын 2-ны өдрийг хүртэл амрахаар болсон бага ангийн сурагчдыг өмнөх улиралын хичээлийг сэргээн сануулах зорилгоор зайны сургалтанд хамруулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоор овоглогдсон телевизээр математик, монгол хэлний теле хичээлийг заахаар болсон байна. Бага ангийн сурагчдад зориулсан теле хичээл өдөр бүрийн 12. 30 минутаас 13.30 минутын хооронд UBS  телевизээр цацагдах юм байна.
2016 оны 01-р сарын 25-ны Даваа гаригт "Бараа бүтээгдэхүүний заавар шошгыг таньж хэрэглэж сурцгаая” Монгол хэлний хичээлийг Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн бага ангийн багш Ү. Шинэчимэг
"Уртыг хэмжих нэгж” математикийн хичээлийг Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 54-р сургуулийн бага ангийн багш Б. Должинсүрэн
2016 оны 1-р сарын 26-ны Мягмар гаригт "Эхийг хураан бичиж сурцгаая” Монгол хэлний хичээлийг Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн бага ангийн багш Ш. Азжаргал
"Тооны бүтэц, дугаарлалт” математикийн хичээлийг Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн бага ангийн багш Ч. Чанцал
2016 оны 1-р сарын 27-ны  Лхагва гаригт "Эхийн утгыг ойлгож уншин, эхэд байгаа эсрэг санааг ялган таних” Монгол хэлний хичээлийг Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн бага ангийн багш А. Дэлгэрмаа
"Учир шалтгааныг олж, тайлбарлаж сурцгаая” Монгол хэлний хичээлийг Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн бага ангийн багш Б. Шархүү
"Олон оронтой тоо” математикийн хичээлийг СонгиноХайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн бага сургуулийн багш Ш. Пунсалдулам нар теле хичээл заах хуваарь гарсан гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.