Нийгэм
22
2016.02.26. 15:26 1 399 0

Монгол бүсгүй АНУ-д 50 жил хоригдох ял сонсчээ

Өдгөө 36 настай Энхчимэг Өлзийбаяр Эдуард буюу Эни Эдуард гэх нэрээр олонд танигдсан бүсгүйг хуурамчаар гэр бүл болоход  зуучилсан гэх хэргийг  шүүх хурал 5 өдөр үргэлжилж, даваа гаригт АНУ-ын шүүх байгууллага  газар гэмт  буруутайг нь тогтоож, ял шийтгэл ноогдуулсан тухай тус улсын прокурорын газар мэдэгджээ. АНУ-ын гааль, хил хамгаалах газарт ажилд орохдоо Эни Эдуард гадаад улсын иргэнтэй ойр холбоо, харилцаагүй  хэмээн мэдүүлснийг  шүүх хурлын үеэр  түүний эсрэг баримт болгосон байна. 2003 онд тэрээр өөрийн хамаатны дүүгээ Америк найзтайгаа гэрлүүлж, дүүгээ тус улсын иргэншилтэй болгохоор зуучилсан гэж  шүүх үзжээ. Эни Эдуардын тавьсан  саналын дагуу хосууд Лас Вегаст гэрлэлтээ бүртгүүлж, дүү нь АНУ-ын иргэн болсон юм байна. Харин энэ явдлаас 10 жилийн дараа хэргийг мөрдөн шалгаж хуурамч гэрлэлтийн зуучлагч этгээдээр Эни Эдуардыг хэрэгт татсан байна.  2013 оны 1-р сарын 8-нд тухайн эмэгтэй өөрийн Америк найздаа өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхгүй байхыг гуйж дарамталсан гэж шүүх хурлын үеэр яллагч мэдээлсэн юм. АНУ-ын хуулийн дагуу хуурамч мэдүүлэг өгсөн нөхцөлд 5 жил, хуурамч гэрлэлтийг зуучилсан бол 20 жилийн хорих ял оноодог юм байна.  Улсын яллагчийн зүгээс давж заалдах шатны шүүх хэргийг 5-р сарын 26-нд хянан хэлэлцэхээр төлөвлөснийг энэ үеэр дуулгасан байна.

0 сэтгэгдэл байна.