Нийгэм
22
2015.12.23. 00:30 373 1

Монголд ажиллаж байгаа Умард Солонгос иргэдийн ахуй нөхцлийг сайжруулахыг дахин шаардлаа

Илтгэлд дурьдагдснаар Монгол,  Польш улсад ажиллаж байгаа 2,500 Солонгос иргэн хүнд нөхцөлд амьдарч, ажиллаж  байгаа. Энэ байдлыг нь Өмнөд Солонгосын иргэний бүлгийнхэн шүүмжилж, хүний эрхийг хамгаалах, ахуй орчинг нь сайжруулахыг шаардаж байгаагаа мэдэгджээ. Монгол улс БНАСАУ-тай эртний дипломат харилцаатай, орчин үед ч энэ харилцаа нилээд гүнзгийрч байгаа. Монгол улсын барилга, оёдолын  үйлдвэрийн салбарт 1800 иргэн ажиллаж байгаа бол ЗХУ-ын үеэс холбоо харилцаа тогтоосон Польш улсад 800 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа  гэдгийг илтгэлд тусгажээ. Монгол, Польш улсад ажиллаж байгаа Умард  Солонгосын иргэд  хоногт 12 цаг ажиллаж, сардаа 100 ам доллар ч хүрэхгүй цалин хөлс авдаг. Үүнийхээ 90 хувийг улсдаа илгээдэг гэсэн судалгаа гарсан байна. "НҮБ-ын хатуу хориг арга хэмжээнд орсон БНАСАУ-ын эрх баригчид эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд хатуу валютын урсгалыг эх орондоо татахаар хөдөлмөрлөх хүчээ гаргадаг.  Үүнээс жилдээ 200-300 сая ам доллар улсын санд төвлөрдөг” гэж НҮБ-ын илтгэлд өгүүлэгджээ.

1 сэтгэгдэл байна.

ngmgmg
2016.08.21 14:19
mhmgmgmgm