Нийгэм
22
2016.03.19. 15:41 297 0

Mercy Corps малчдад туслана

Энэ өвөл Монгол улсад өвөлжилт хүндэрч,  цаг агаар хүндэрснээс үүдэн 350,000 толгой малаа зуданд алдаад байгаа гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн өвөл зарим газарт хүйтний эрч чангарч, хамгийн ихдээ -55 хэм хүртэл хүйтэрсэн нь малаа даган амьжиргаагаа залгуулдаг малчдад нэн хүнд туссан юм. Тэгвэл зуданд нэрвэгдсэн малчдад Мерси Корпс тусламжийн гараа сунгахаар болсноо мэдээллээ. АНУ-ын гадаад улс орнуудад байгалийн гамшигийн тусламж үзүүлэх Олон улсын хөгжлийн төвийн агентлаг хөдөө орон нутгийн 14,000 гаруй иргэдэд  тусламж үзүүлэхээр болсон байна. Хөдөө алслагдсан, машин тэрэг хүрэхэд хүндрэлтэй байгаа сумдуудын иргэдийн амьжиргааг сайжруулахад тэд туслахаар болжээ. Мал аж ахуйн салбар Монгол улсын нийт эдийн засгийн тодорхой хувийг эзэлж, хөдөлмөр эрхлэлтийн 30 хувийг малчид эзэлдэг. Зуднаар зарим айл өрх хотоо харлуулж, эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсныг  Мерси Корпс онцлон тэмдэглэжээ.

0 сэтгэгдэл байна.